Одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 оноос 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төслийг БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэж байгаа юм. Гэсэн хэдий ч 2024 оноос хойш төсөл гацжээ. Харин хүүд нь 600 сая төгрөг төлж байна. Төсөл хэрэгжих шатанд цар тахлын үеийн үнийн өсөлтөөс үүдэн үндсэн гүйцэтгэгч компани дампуурсан талаар Сангийн яамнаас мэдээлээд буй. Энэ асуудалтай холбогдуулан Эксим банк, Сангийн яам, Эрчим хүчний яам хооронд хэлэлцээрийг тогтворжуулжээ. Мөн үндсэн зээлийн хэлэлцээрийн хугацаанд нэмэлт санхүүжилт үүсгэхгүйгээр зээлийн хөрөнгө дээр дахин худалдан авалт зарлаж, ирэх нэгдүгээр сард үндсэн гүйцэтгэгчийг шалгаруулж төслийг дуусгахаар ажиллаж байгаа юм. Сангийн яамнаас энэ удаад төслийг Монгол компаниар гүйцэтгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
10 аймагт дулааны цахилгаан станц барих ажлын гүйцэтгэгчийг дахин шалгаруулна
- 2025/12/23
- •
- 3 цаг 33 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
