horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох хэрэг өссөн байна

post-img

Экологийн цагдаагийн алба 2025 оны эхний 11 сарын байдлаар хүрээлэн байгаа орчны чиглэлээр 1857 гомдол мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад 19.4 хувиар буурсан үзүүлэлт.

Хүлээн авсан гомдлын 47.2 хувь гэмт хэргийн, 53 орчим хувь нь  зөрчлийн шинжтэй. Эдгээрээс 98 хувийг нь шийдвэрлэжээ.  

Одоогоор шалгаж байгаа гомдол мэдээллийн 34 буюу 81 хувь нь гэмт хэргийн 8 буюу 19 хувь нь зөрчлийн шинжтэй. Харин бүртгэсэн гэмт хэргийн бүтцийг авч үзвэл,

  • Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 193 буюу 43.9 хувь нь,
  • Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 145 буюу 33.0 хувь нь,
  • Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 46 буюу 10.5 хувийг тус тус эзэлж байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 0.5 хувиар өссөн бол хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 33.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

0/1000