Орон нутагт зорчигчдын зүгээс Автотээврийн үндэсний төвд онлайнаар тасалбар захиалах үед суудлуудыг зорчигчийн хүйсийн мэдээлэлд үндэслэн өнгөөр ялгадаг болгох хүсэлтийг өгчээ. Харин Автотээврийн үндэсний төвөөс хүсэлтийг хүлээн авч тээврийн нэгдсэн системийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Үндсэндээ тасалбар бичихдээ эмэгтэй, эрэгтэй зорчигчийн суудлыг хүйсийн мэдээлэлд үндэслэн ягаан болон цэнхэр өнгөөр ялган тэмдэглэхээр болжээ.


