horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улс төрд гамшиг нүүрлэсэн 2025 он

post-img

ХАМГИЙН УДААН ЗАСАГЛАСАН ЕРӨНХИЙ САЙД ОГЦРОВ

Монгол Улсын түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жил 4 сар 7 хоног Ерөнхий сайдаар ажиллаад огцорлоо. Тэрээр огцрохгүй гэж 21 хоног гүрийснээрээ Монгол Улсын түүхэнд огцруулахад хамгийн урт хугацаа зарцуулсан Ерөнхий сайд болон үлдэж байна. Үлдэх хэцүү, огцрох амархан байлаа. Огцрохгүйн тулд Л.Оюун-Эрдэнэ хамаг аргаа хэрэглэсэн ч чадсангүй. Ерөнхийлөгчийн засаглалаар сүрдүүлж, 1 хүний дарангуйллыг сануулж, парламентын давуу талд дулдуйдаад ч барсангүй.

Уг нь тэр УИХ-ын гишүүн. Гишүүдтэй тохой нийлүүлэн чуулганд сууж, хууль батлалцах үүрэгтэй гишүүн. Гэвч тэр улсын мөнгө барьдагтаа эрдэн, УИХ-ын дээр гарахаар санаархаж, УИХ-ын танхимд эмэгтэй гишүүнийг эрэгтэй гишүүн асны нэрээр дуудан, дээрэлхсэн. Зул бөхөхийн өмнө бадамлана аа гэж. Пээдэлзэж суусан танхимдаа царай алдаж суух цаг бас ирдэг ажээ. Загнаж явсан гишүүдээсээ санал гуйх цаг бас ирдэг л юм байна.

Бусад Ерөнхий сайдаас ялгаатай нь тэр хүүгээсээ болоод огцрох асуудалд ороогдлоо. Түүний хүү О.Тэмүүлэн ажил хийдэггүй, бизнес эрхэлдэггүй. Эх, эцэг нь ч ямар нэг бизнесгүй. Гэтэл хүү нь долларын тэрбумтан шиг тансаглаж, үеийнхээ залуусын эгдүүцлийг хүргэв. Төрийн албан хаагчдын, эрх баригчдын тансаглалыг зүгээр харж суудаг хүмүүсийн үе өнгөрчээ. Өнөө цагийн залуус тийм юмыг тэвчихгүйг “Огцрох амархан” жагсаал харуулав.

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийг эхлүүлж чадсан ч нүүрсээ дэндүү хямд үнээр Хятадад нийлүүлэх гэрээ байгуулчихсан түүний ял, гавьяа хоёрыг олон нийт ялгаж харлаа.

Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ШАХАВ

Үндсэн хуулийн цэцийн цагаан байшин өнөө жил хүн бүрийн анхаарлыг татсан, хачин сонирхолтой газар болж хувирлаа. 2025.10.17-нд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр дараалан огцорч, УИХ даргагүй, Монголын төр Засгийн газаргүй болов.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй. “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа санал хурааж, 40 нь дэмжиж, 71 гишүүн дэмжээгүй санал өгснөөр Засгийн газар огцорсон. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Г.Занданшатар үзэж, ҮХЦ-д хандав. 2019 оноос өмнө мөрдөж байсан Үндсэн хуулиар бол байнгын хорооны саналд тулгуурлан, чуулганаар санал хураадаг байв. Х.Булгантуяа үүнийг буюу хуучин хуулийг хэрэглэжээ.

УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд 10-р сарын 20-нд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. УИХ 2025.10.17-ны өдөр Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоол баталж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ. Энэ тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээ УИХ шийдэх байсан ч түүнээс өмнө ҮХЦ Засгийн газрыг аврав. ҮХЦ-д аваачиж тавьсан гишүүдийнхээ хэргийг Г.Занданшатар эгзэгтэй үед гаргалаа. Тэдэн дундаасаа Л.Өлзийсайханыг буцаан УИХ-д авчирч, ерөнхий нарийн бичгийн даргаар тавьж, Н.Учралыг манууллаа.

МАН-ЫН ТАМГАНЫ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

Л.Оюун-Эрдэнийн үүсгэж, Д.Амарбаясгалангийн үргэлжлүүлсэн хагарал МАН-ыг 2 хуваалаа. Энэ нам УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэмжээнд хагараад зогссонгүй. Дээр үүссэн цуурал даамжирч, доош явсаар МАН-ын бага хурал хүртэл хуваагдлаа. МАН гэх нэг ТББ Монголын эзэн болсныг, энэ намын тамгыг атгасан хүн Монголын хаан болдгийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын тэмцэл нотоллоо. Тэр тамгыг өгөхгүй байх, өөртөө авч үлдэх арга саам хайсаар Л.Оюун-Эрдэнэ бүхнийг хийв. МАН-ын бага хурлын үеэрх санал хураалтаар Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9%-ийн санал авав. Энэ санал хураалтын дүн эсрэгээрээ байсан бол Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй байх байжээ.

МАН-ын даргын сонгууль 2025.09.27-нд явагдаж дуустал Л.Оюун-Эрдэнэ чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор, бичгээр гаргаагүй байв. Д.Амарбаясгалан андыгаа 56.1%-ийн санал авсны дараа, өргөдлөө нөхөж бичжээ. Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөгүй байхад нь МАН-ын бага хурал хуралдан, түүнийг намын даргын албан тушаалаас хүчээр чөлөөлж, сонгууль явуулаад, шинэ дарга сонгочихсон байлаа.

МАН гэх нэг ТББ Монголын эзэн болсныг, энэ намын тамгыг атгасан хүн Монголын хаан болдгийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын тэмцэл нотоллоо

Тэр тамгыг авахын тулд Г.Занданшатар ч байдгаараа тэмцэв. Д.Амарбаясгалангийн үнэнч туслах, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ цагдан хорив. Д.Амарбаясгаланг араас нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татав. Намынхаа бага хурлын дараа ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарыг Б.Энхбаяраар солих гээд, золтой л огцорчихсонгүй. Үүгээр зогссонгүй. УИХ дахь МАН-ын бүлэг 2 хуваагдан, 2 даргатай болчихсон. Ж.Бат-Эрдэнийг тус намын 36 гишүүн бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг шинэ даргаар сонгосон юм.

Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг дагаж, 2 талд хуваагдсан гишүүдээ нийлүүлэх гэж гүйсэн дүр эсгээд, өөрөө Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурж, санал хураалтаар огцруулах товчлуур дарчихсан. Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Үүнээс нь болоод Г.Занданшатарын талынхан түүнээс бүлгийн даргын албан тушаалыг хүчээр авч, Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгов.

Хагаралдсан 2-ыг эвлэрүүлэх, бутарсан намаа нэгтгэх үүрэгтэйгээр МАН 16 хүнтэй ажлын хэсэг байгуулав. Тэр ажлын хэсэг намаа л бодсоноос бус Монголыг бодсонгүй. Шууд албан тушаал хуваах, эрх мэдэл хуваарилах аргаар асуудлыг шийдэв. Өнөө л танил технологи, хуучны аргаа хэрэглэв. Энэ нам социал демократ үзлийн үнэр ч гаргаж чадахгүй байсаар буцаад коммунист нам болсныг энэ явдал яруу тод харуулж байна.

ТЭМЦЭЛДСЭН 2-Т БИШ ТЭС ӨӨР ХҮНД ТАМГА ОЧИВ

Хамгийн хоржоонтой нь МАН-ын тамганы төлөө тэмцэлдсэн Д.Амарбасягалан, Г.Занданшатар хоёрт биш, тэс хөндлөнгийн Н.Учралд тэр тамга очлоо. МАН социал демократ үзлийн үнэр ч гаргаж чадахгүй байсаар буцаад коммунист нам болсноо XXXI их хурлаараа нотлон харуулав.

МАН-ын УЗ-өөс байгуулсан 16 хүнтэй ажлын хэсгийн саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч, МАН-ын даргын өрсөлдөөнөөс түрүүлж (2025.11.11) гарлаа. Ерөнхийлөгч болохоор зүтгэж яваа түүнд МАН-ын дарга болох шаардлага уг нь байхгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших эрх олж авах гэж л тэр намын тамганы төлөө өрсөлдсөн. Гэвч түүнээс ч том тамгатай Ерөнхий сайдын албан тушаалаа алдах дөхлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан бол нэрээ татлаа гээд тэр алдахгүй л дээ.

Араас нь Д.Амарбаясгалан (2025.11.12) нэрээ татав. АТГ-аас аятайхан салж байвал одоохондоо түүнд бусад нь хамаагүй болов. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тэмцэл ийн тэнцээгээр төгсөж, ялалтын тугийг нь Н.Учрал өргөлөө. Зүгээр сууж байгаад бусдын алаан дундаас тамга шүүрэн өндийсөн түүнийг 2025 оны хамгийн азтай хүнээр тодруулсан ч болно.

ДЭД САЙД НАРААР ДАМЖУУЛАН ӨРӨӨ ТӨЛЖ, ЭРСДЭЛЭЭ ХААВ

2000 онд Н.Энхбаярын Засгийн газар дэд сайдын албан тушаалыг шагнал маягаар бий болгож, Монголын улс төрийн хотол бялууг давхарласан юм. Энэ буруу жишгийг 2015 онд Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар халж, 15 яамныхаа 17 дэд сайдыг чөлөөлж, дэд сайдгүй ажилласан. АН-ын тогтоож, Л.Оюун-Эрдэнийн үргэлжлүүлсэн энэ сайн жишгээс Г.Занданшатар татгалзлаа.

Хамтарсан Засгийн газар 2024.07.17-нд анхны хурлаараа 16 дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Дэд сайдын албан тушаалыг тэр үед бүрмөсөн халаагүй.  16 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь Г.Занданшатарт олз болж, дэд сайдын албан тушаалд дахин хүн томилох боломж олголоо. Төрийн албыг цомхон болгох, төсөв хэмнэх тухай нэг нүүрээрээ ярьдаг Г.Занданшатар нөгөө нүүрээрээ дэд сайд томиллоо. Ерөнхий сайдын албан тушаалыг авсныхаа маргаашаас л дэд сайд томилохоо зарласан тэрээр хүссэн томилгоогоо хийж, У.Хүрэлсүх, М.Энхболд гээд нэлээд хэдэн хүний ачийг хариулж, өрөө дарж байна. Д.Оюун-Эрдэнийн хүмүүс ч дэд сайд нарын дунд байгаа нь тэр талаас ирэх эрсдэлийг хааж буй хэрэг.

Өмнө нь дэд сайд байгаад, УИХ-ын сонгуульд өрсөлдөн, парламентад орж ирсэн 3 гишүүн одоогийн УИХ-д бий. Уул, уурхайн, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар 2024 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болсон.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад, дэд сайдын албан тушаалд томилогдож буй хүн ганц байгаа нь Г.Ганболд. Дэд сайд болж буй эрхмүүдийн дунд 2 дахь удаагаа энэ албанд томилогдож буй 2 хүн байна. Гадаад хэргийн дэд сайд Г.Амартүвшин, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго нар дахин дэд сайд болов.

0/1000