Монгол улсад визгүй зорчдог улсуудын тоонд БНСУ багтдаг. Манай улсын хувьд тус улсын иргэдийг 2 удаа гурван жилээр визгүй зорчуулах журам гаргаж байсан юм. Харин энэ журмын хэрэгжих хугацаа оны эцсээр дуусаж байна. Тэгвэл БНСУ-ын иргэдийг Монгол улсад визгүй зорчуулах журмыг сунгах эсэх одоогоор тодорхой болоогүй гэнэ. Журмыг сунгах асуудлыг Солонгосын талтай хэлэлцэх үеэрээ манай улсын зүгээс тус улсад зорчих монгол иргэдийн визийг хөнгөвчлөх асуудлыг тавидаг. Гэвч тус улсыг зорих хүсэлтэй монголчуудын тоо цөөрөхгүй байгаа учраас асуудлыг судалж байж тавих шаардлагатай талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгджээ. Монгол улсын талаар эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьж байгаа иргэд болоод тэдний асран хамгаалагчдын визний журмыг хөнгөвчлөх асуудлыг тавижээ. Түүнчлэн тус улстай холбоотой худалдаа эрхэлдэг эсвэл бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд болоод худалдаа эрхэлсэн менежерүүдэд визний хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгБНСУ-руу зорчих визний хөнгөлөлтийн асуудлаар Солонгосын талтай зөвлөлдөж байна
- 2025/12/24
- •
- -4 цаг -3 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
