Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгБ.Батцэцэг: Филиппин иргэний ар гэрээс ямар нэгэн гомдол гаргаж манай яаманд хандаагүй
- 2025/12/23

- -4 цаг -3 минутын өмнө

- 2 мин уншина

Бүгд найрамдах Австри улсаас Монгол улсад суух өргөмжит консул Д.Сэргэлэн Филиппин улсын иргэний амь насанд халдсан байж болзошгүй тухай асуудлыг сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлгээрээ хөндөж олон нийтийн анхааралд оруулсан. Тэгвэл энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа:

-Бүгд найрамдах Австри улсаас Монгол улсад өргөмжит консул Д.Сэргэлэнг эргүүлэн татах асуудал гадаад харилцааны түвшинд яригдаж байгаа болов уу?

-Монгол Улсад Австри улсын Элчин сайдын яам байдаггүй. Элчин сайдын яамгүй улсдаа улс орнууд өөрийнхөө орны иргэдийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор өргөмжит консул томилдог жишиг бий. Монгол Улсын хувьд ялгаагүй НҮБ-ын гишүүн 193 орноос 50 улсад дипломат төлөөлөгчийн газартай. 34 улсад элчин сайдын яамтай. Бусад улсад Ерөнхий консулын газар, консулын газар, дипломат төлөөлөгчийн газар, худалдааны төлөөлөгчийн газартай. Яг энэ зарчмаар Австри улс 2003 онд Д.Сэргэлэн гэдэг хүний сонгоод өргөмжит консул цолыг олгоод томилсон юм билээ. Өргөмжит консулын хувьд цалин хангамж авдаггүй, Австри улсын эрх ашгийг хамгаалах, иргэдтэй нь холбоотой асуудал компани аж ахуйн нэгжийн хооронд үүсэх бизнесийн харилцааг дэмжих үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр хийдэг.

Монгол Улсад суугаа өргөмжит консул бол Монгол улсын иргэн. Хэрвээ дээрх асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдах тохиолдолд Монгол Улсын иргэнийх нь хувиар шалгах бүрэн боломжтой. Энд ямар нэгэн дипломат эрх ямба эдэлдэггүй.

Хэрвээ Д.Сэргэлэн гэж хүнтэй холбоотой яригдаж байгаа асуудал хууль хяналтын байгууллагаар яваад шүүхээр нотлогдоод гэм буруутай нь батлагдвал Гадаад харилцааны яамнаас Австри улсад үүссэн асуудлыг уламжилж энэ хүнийг өргөмжит консулын албанаас чөлөөлөхийг хүсэж болно. Өнөөдрийн байдлаар Филиппин улсын гадаад харилцааны яам, Филиппинээс Монгол Улсыг хавсран суух элчин сайд гээд аль ч талаас манай яаманд хохирсон иргэнтэй холбоотой гомдол ирээгүй байна.

Хохирогч эмэгтэйн ар гэрийнхний зүгээс ч бидэнтэй холбогдоогүй. Тиймээс бид дээрх асуудлыг анхааралтай ажиглаж байна. Австри улсын засгийн газраас ч өнөөдрийг хүртэл асууж тодруулсан зүйл алга. Д.Сэргэлэнгийн хувьд Австри улсын консулаар 22 жил ажиллаж байгаа юм байна лээ. Тус улс өргөмжит консулаар тухайн хүнийг хэр удаан байлгах нь тухайн улсын асуудал учраас бид оролцоогүй байна.

-Гадаад харилцааны яам өөрсдөө хууль хяналтын байгууллагад хандаж асуудлыг тодруулаагүй юу?

-Манай яамнаас томилсон албан тушаалтан биш. Тэгээд ч гадаад харилцааны асуудлыг хэвлэлийн мэдээлэлд үндэслэж явуулах боломжгүй. Дэлхийн бусад улсын гадаад харилцааны яамд ч гэсэн үүнтэй төстэй хэрэг Монгол улсын иргэнд үүсэхэд яг ийм зарчим баримтална.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

- Шинэ
- Хандалттай