horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг тодорхой болголоо

post-img

УИХ-ын чуулганы өчигдрийн (2025.12.23) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84,6 хувиар эцэслэн баталлаа. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийг цагдан хорих үндэслэлийг шүүгдэгчид адил хамаарахаар, мөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бол шүүгдэгчид цагдан хорих арга хэмжээ авч болох нь. Ингэхдээ прокурор, оролцогчийн саналыг харгалздаг байх зохицуулалт тусгажээ.

Мөн шүүх яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон бол уг шийдвэртээ үндэслэлийг нь заавал тусгаж байхаар болов. Дээр дурдсан асуудлыг хуулийн төсөлд тусгаж боловсруулсантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтдэд тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасныг хүчингүй болсонд тооцжээ.

0/1000