horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна

post-img

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Төрийн өмчийн музейд зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Визийн шаардлагаас чөлөөлөх тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.

Мөн дараах асуудлуудтай танилцах аж. Үүнд:

  • Төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 76 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд ашигт малтмалын лицензийн тооллого хийх ажлын явц байдал
  • Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах талаар
  • Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын талаар
  • Хаврын мах бэлтгэлийн талаарх асуудлууд багтжээ.
0/1000