horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

3 төслийг урагшлуулахын тулд ахин бонд босгож, зээл авах санал дэмжигдэв

post-img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан эдийн засгийг тэлэх 14 мега төсөлд багтсан Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төв барих 3 төслийн зарим санхүүжилтийг гадаад зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Гадаад зээлийн ашиглалтын батлагдаж байгаа нийт хэмжээ ашиглаагүй үлдэгдлийн 12 орчим хувьд байгаа нь үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 10-15 жил хойшлох, зардал нэмэгдэх, хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр өсөх зэрэг эрсдэл гарахаар байгааг Сангийн яамнаас тайлбарласан юм.

Энэ асуудалд хамгийн анхаарал татаж буй хэсэг нь дээрх асуудлыг засгийн газраас биш харин Н.Алтаншагай нарын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа явдал байлаа. 2026 оны төсөв аль хэдийн батлагдсан үед нэмж бонд босгож зээл авах асуудлыг оруулж ирсэнд төсвийн байнгын хорооны зарим гишүүдийн зүгээс эгдүүцэж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд ахин бонд босгож зээл авах асуудал дэмжигдэж дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжлээ.

0/1000