Ерөнхий боловсролын 182 сургууль, 220 цэцэрлэгийн нийт 1,3 сая мкв талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийлээ. Улаанбаатар хотод А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн идэвхжил нэмэгдсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт томуу, томуу төст өвчин бусад төрлийн халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Ерөнхий боловсролын 182 сургууль, 220 цэцэрлэгийн нийт 1,3 сая мкв талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийлээ. 2025 оны 12 дугаар сарын 04-22-нд зохион байгуулав.
Тус голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 8 компани амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэлд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллажээ.



