Цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудлаар ЦЕГ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч Д.Манлайбаатар:
-Цэргүүдийн хувийн харилцааны явад үүссэн маргаанаас болж зодоон үүссэн гэх мэдээллийг авсан. Бичлэг дээрх цэргүүд 2025 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдсан алба хаагчид юм. Хугацаат цэргийн алба хаагчдын хооронд үүсэн асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж байгаа. Шалгалтын явцад олон нийтэд цацагдсан бичлэгт гарснаар 1 алба хаагчийг Шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлсэн. Мөн тухайн үед байсан цэргүүдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хамруулж байна.
Бусад алба хаагчийг ар гэрийнхэнтэй нь холбоо бариулан, гар утсаар яриулах арга хэмжээ авч байна. Хугацаат цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангахдаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу цахим систем ашигладаг. Тухайлбал: Манай ангид 68 камер 24 цагаар ажилладаг. Харин 62 камер дотогшоогоо чиглэсэн. Ариун цэврийн өрөө, усанд орох өрөө зэрэг хуулиар хязгаарласан бүсэд камер байрлуулах боломжгүй. Энэ асуудал камергүй, цэргийн албан хаагчдын хувцсаа сольдог, ахуйн өрөөнд гарсан. Зодуулсан цэргийн биеийн байдал хэвийн байна.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис:
-Нэг оны цэргүүд бие биедээ халдсан. Шалгаж дууссаны дараа холбогдох бүх хүнд хариуцлага тооцно. Энэ асуудал хаана болсныг сая хэлсэн. Амрах команд өгөөд, бүгдээрээ амрах үед хоорондын харилцаанаас болсон байна. Бидний хараа хяналтнаас гардаг хар бүсүүд байдаг. Тэр хар бүсэд болсон хэрэг.

