Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн бүлэг Монгол Улсын Зэвсэгт хүчинд барилгын цэргийн болон инженерын тоног төхөөрөмж болох чиргүүлтэй ачааны машин 2 ширхэг, тэсрэх хэрэгслийн хайгуул, устгалын бүлгийн хэрэгслийг 12 сарын 23-ны өдөр хүлээлгэн өглөө.
Уг тоног төхөөрөмжийг АНУ-Монгол Улсын батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг дээшлүүлэх хүрээнд явуулж буй цуврал ажлын нэг хэсэг юм.



