Дундговь аймагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хурдан” киоск төхөөрөмжийг үе шаттай байрлуулж, хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ хүрээнд тус аймгийн төв болон Хулд, Эрдэнэдалай, Дэрэн суманд нийт 8 ийм киоск тавьж, иргэдийг төрийн үйлчилгээг цахимаар түргэн авах нөхцөл бүрдүүлжээ. Мөн энэ сарын эхээр Цагаандэлгэр, Луус, Дэлгэрцогт, Өлзийт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай гэсэн 6 суманд “Хурдан” киоск байрлуулсан байна.
Ингэснээр Дундговь аймгийн 15 сум бүгд “Хурдан” киоск төхөөрөмжтэй болжээ. Иргэд төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 гаруй лавлагаа, тодорхойлолтыг операторын оролцоогүйгээр, цаг алдалгүй шуурхай авах боломж бүрдэв.

