horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Занданшатарыг огцруулах О.Цогтгэрэлийн бичгийг Н.Учрал хаврын чуулган хүртэл хав дарна

post-img

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт АН-ын дарга О.Цогтгэрэл өөрийн бланк дээрээ гарын үсэг цуглуулж байна. Одоогоор уг бичигт АН-ын 30 гишүүн гарын үсэг зуржээ. Одоо О.Цогтгэрэлд 2 гарын үсэг дутуу байна. Өнөөдрийн дотор 2 хүн гарын үсэг зурах нь дамжиггүй.

Үндсэн хуульд 2019.11.14-нд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг заалтыг сануулъя. 43 дугаар зүйл:

1. УИХ-ын гишүүдийн ¼-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал

албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн

дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол

Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ

Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Яг энэ заалтаас болж, Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа шинээр байгуулсан Засгийн газартаа АН-ыг урьсан юм. Учир нь 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-д өргөн барьж, хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Дахиад 32 гишүүн дэмжвэл Ерөнхий сайд огцорно. 68 суудалтай болсон МАН дангаараа Засгийн газраа байгуулалгүй, АН, ХҮН-ыг урьсан нь ийм учиртай.

Харин Г.Занданшатар МАН-ынхаа бага хурлын гишүүдийн ачаар АН-ыг хамтарсан засгаас гаргаж, ХҮН, ИЗНН-тай гар барьсан. Т.Доржханд, Б.Батбаатар хоёртой гар барьсан гол шалтгаан нь бас л засгаа тогтвортой ажиллуулах, замаа дардан байлгах. Харахад 2 нам боловч тоолоход 12 гишүүнтэй эдгээр нам яаж ч хичээгээд Г.Занданшатарт хань болох боломж тааруу. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН-аас гарч, сул гишүүн болсон. Араас нь явах магадлалтай, арай өөр бодолтой гишүүн байх магадлалтай. Хамтарсан засагт нам нь байсаар байтал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаар Ж.Золжаргал гарын үсэг зурсан. Түүнийг хасаад, ХҮН, ИЗНН-ын 11 гишүүний дэмжлэг Г.Занданшатарт үлдэнэ. Гэхдээ өнгөц харахад 11 болохоос нарийндаа бол түүнийг дэмжихгүй, огцруулахыг хүсэж яваа гишүүн эдгээр намд бий. Тэдний 1 нь Б.Мөнхсоёл. Түүний амыг нам нь хүчээр хамхиж, гарыг нь гишүүнийх нь суудалтай хүлчихсэн л болохоос.

Харахад 2 нам боловч тоолоход 12 гишүүнтэй эдгээр нам яаж ч хичээгээд Г.Занданшатарт хань болох боломж тааруу

УИХ-ын 54%-ийг бүрдүүлж байгаа МАН өөр намтай эвссэн нь ажлаа хамтарч хийх, ачаагаа хувааж үүрэх гэсэндээ биш юм. Сөрөг хүчний дуу хоолойг сөрөх гэсэн арга. Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг сөрөх аргаа амжилттай хэрэгжүүлсэн. “Огцрох амархан” жагсаалын үеэр түүнийг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу, Ж.Золжаргал, С.Цэнгүүн нар гарын үсэг зурсан удаатай. Хэдийгээр тэд АН-ын гишүүд боловч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэднээс болж огцроогүй. АН-ыг МАН-ын бага хурал засгаас гаргаснаар огцрох нөхцөл нь бүрдэж, түүнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түлхэц өгсөн.

Харин дараа нь Г.Занданшатарыг огцруулахаар П.Сайнзориг гишүүний санаачилсан бичигт 54 гишүүн мутраа хайрласан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахаар М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин нарын санаачилсан бичигт 67 гишүүн гарын үсгээ зурайлгасан. Яг УИХ-ын чуулганаар санал хураах мөчид “Байнгын хорооны дэмжээгүй шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллыг 40 гишүүн дэмжиж, 71 гишүүн дэмжээгүй. Ингэж Ерөнхий сайд Г.Занданшатар огцорч, Үндсэн хуулийн цэц рүү гүйсэн. Уг нь тэр 67 гишүүний дэмжлэгтэйгээр огцролгүй үлдэхээр байсан ч их хурлын гишүүд их л холбиромтгой байлаа.

Одоо ч тэр үйл явдал давтагдахыг байг гэхгүй. 2 сарын өмнө 2 талд хуваагдчихсан байсан МАН-ын гишүүд одоо нэгдчихсэн гэж бодохгүй байна. Нэгдсэн байдал ч харагдахгүй байгаа. Огцорсноосоо хойш чуулганы босгоор алхаагүй Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг огцруулах зорилгоор нүдээ гялалзуулан Төрийн ордонд морилоод, зорилго нь бүтэлгүйтсэнээс хойш харагдахаа байв. Д.Амарбаясгалан, С.Амарсайхан хоёр огцорсноосоо хойш ажилдаа ирээгүй. Х.Баттулга гишүүн гэгээн дүрээ хааяа харуулж гийгүүлдэг ч ирэхээсээ ирэхгүй нь олон. Тэдний сэтгэл санаа ажилдаа ирж чадахааргүй хэмжээнд байгаа хойно дэмжигч гишүүд нь ч Г.Занданшатарт таатай хандахгүй л болов уу.

Энэ хооронд Засгийн газрыг огцруулах асуудлыг хоолтойгоо холиод идчих болов уу даа

Энэ бүхнээс харвал О.Цогтгэрэлд Г.Занданшатарыг огцруулах боломж байна. АН 42 гишүүнтэй. 32 гишүүний гарын үсэгтэйгээр бичгээ УИХ-ын босго давуулах бол асуудал биш. 2025.12.31-нд намрын чуулган хаахаас өмнө амжаад өргөн барина. Гол нь тэр бичгийг Н.Учрал хаврын чуулган хүртэл хав дарна. Яг Д.Амарбаясгалан шиг.

УИХ-ын даргыг огцруулах бичгийг УИХ-ын Тамгын газар 2025.10.10-нд хүлээж авсан ч байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх асуудлын дараалалд оруулалгүй 7 хоног уясан. Энэ түүхийг Н.Учрал давтах нь дамжиггүй. Давтах давтахдаа давуулан биелүүлж, чуулганаас чуулганы хоорондох 2 сар 15 хоног уях янзтай.

Тэр хооронд гишүүд хөдөөгүүр явж, тойргоороо давхин, “Улсын сайн малчин” шагнал гардуулж, Цагаан сарын бууз, Мартын бялуу, Цэргийн баярын шилтэй цэнхэртээ цадна. Энэ хооронд Засгийн газрыг огцруулах асуудлыг хоолтойгоо холиод идчих болов уу даа.

0/1000