horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчилжээ

post-img

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллага иржээ. Уг хэргийг 37 настай, эрэгтэй С үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага олж тогтоон, уг сэжигтнийг саатуулсан байна. Уг этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үед эд мөрийн баримт болох үнэт эдлэл, булган шуба байсан тул хураан авчээ.

Иймд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ирдэг та бүхэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ ил, хараа хяналтгүй орхихгүй байх, эргэн тойрондоо хяналтын камер суурилуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

0/1000