horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Өөр ямар ч улс хэрэглэдэггүй энгийн 92 бензинийг манайх хэрэглэж байна

post-img

Шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор АҮЭБЯ өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АҮЭБ-ийн дэд сайд Б. Энхтүвшин “Монгол Улс өдөртөө 39-40 вагон бензин оруулж ирж байж өдрийн хэрэгцээгээ хангана. Гэтэл энэ сард 13 өдөр 34 вагон АИ-92 бензин оруулж ирсэн. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр бид оруулж ирсэн шатахуунаа шууд түгээлтэд гаргаж байгаа учраас нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа гэсэн үг. Тиймээс шатахууны хомсдол үүсээд байгаа юм.

Мөн энгийн 92 бензинийг зөвхөн Монгол, Киргизистан хоёр л хэрэглэж байна. Энэ бензинийг өөр ямар ч улс хэрэглэдэггүй. Хамгийн хоцрогдсон, хүхрийн хүчлийн хий агаарт цацах эрсдэлтэй бензин. 2026 оноос хойш Киргизистан улс уг бензинийг авахгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд зөвхөн манай улс л авах нөхцөл үүсээд байна. Тиймээс ОХУ-тай хэлэлцэж, бүх л аргаар бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.

0/1000