Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо. Орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 1100 гаруй ам метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын машины зогсоолтой эл барилгыг тус аймгийн төсвийн хөрөнгөөр барьжээ.
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги Ханбогдоор зогсохгүй зэргэлдээх Баян-Овоо, Манлай сумын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэдэг юм байна.


