horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хөдөө аж ахуйн салбараар тойргоо усалж, хувийн бизнесээ дэмжсэн Ж.Энхбаяраас хариуцлага нэхье

post-img

Төсөв мөнгө хүрэхгүй, Засгийн газар төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмж болоод ажилгүйдлийн тэтгэмжүүдээ цаг тухай бүрт нь олгож чадахгүй хэмжээнд хүрсэн хүндхэн өдрүүдийг Монгол Улс 2025 оны 12-р сард туулж байна. Энэ үед ахин нэмэлт санхүүжилт шаардсан, төрийн ажлыг гацаасан асуудал үүссэн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байршил юм. 2024 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тус яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргасан. Тус яамыг Улаанбаатараас Дархан руу нүүлгэхэд улсын төсвөөс баахан зардал гаргасан юм. Гэтэл Г.Занданшатарын Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон М.Бадамсүрэн уг яамыг буцаагаад Дарханаас нийслэлд аврах гэж байна.

Шинэхэн сайдын тайлбарлаж байгаагаар ХХААХҮЯ бүхэлдээ Дархан луу нүүж чадаагүй аж. Тал нь Улаанбаатар хотод үлдэж, зарим салбар нэгжүүд нь Дарханд очжээ. Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажлыг гацаажээ.

Нэг салбарын, чиглэл нэгтэй газрууд 200 км-ийн зайтай орших нь ажил гацах, саатах шалтгаан болсон байна. Ингээд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Дархан руу бүрмөсөн нүүлгэх эсвэл Дарханд очсон салбар нэгжүүдээ эргүүлж Улаанбаатарт авчрах сонголтын дунд ацан шалаанд оржээ.

Одоогийн зардлаа бүрэн дийлэхгүй байгаа Засгийн газар ирэх онд эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд салбар бүрийн төсвөөс 10-15 хувийг нь танасан. Гэтэл бүхэл бүтэн яам нүүлгэх зардал ахин зовлон болон босож ирлээ. Салбарын сайд М.Бадамсүрэн ч “Манай яамыг Дархан руу нүүлгэх нь эхнээсээ буруу шийдвэр болжээ. 10-20 жилээр төлөвлөж хийх ажлыг ганц хоёрхон жилийн дотор механикаар шийдэх гэж том алдаа гаргасан байна” хэмээн дүгнэв.

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг яагаад Дархан луу нүүлгэснийг нэхэн саная.

Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Жадамбаагийн Энхбаяр 2024 оны УИХ-ын сонгуульд төвийн бүсэд буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшиж, парламентад сонгогдсон. Тэр тойргоо хөгжүүлэх нэрийн дор ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн “том толгой”. Бидний нэрлэж заншсанаар тойргоо услахын тулд бүхэл бүтэн салбарыг нүүлгэж “тоглосон” түүний үйлдэл Монголын төрд маш их хэмжээний зардал үүсгээд байна.

Өдгөө Тэргүүн шадар сайдын сэнтийд очсон Ж.Энхбаярын зорилго ганцхан тойргоо услахаар тогтсонгүй. Тэр бол Дархан хотод “Буудай” нэртэй орон сууцны хороолол босгож, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн асар том магнат болсон бизнесмен. Хувийн эрх ашиг талаасаа яам нүүлгэснээр тэр алтан нүүдэл хийсэн гэдгийг бид мартаж болохгүй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан аваачсан учраас яамны ажилтнууд нь тэнд байрлан амьдрах шаардлага үүссэн. Дархан луу нүүсэн яамны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх тогтоолыг ч Ж.Энхбаяр Засгийн газраар гаргуулсан түүх бий. Нэгэнт шийдвэр гарсан учир Дарханд нүүж очсон 52 ажилтандаа биржийн мөнгөнөөс орон сууц худалдан авах урьдчилгаа олгож, өөрийн барьсан “Буудай” хорооллын байрыг өгчихсөн гэдэг. Ямартай ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 52 ажилтан төсвийн 3,1 тэрбум төгрөгөөр орон сууцны урьдчилгаа төлж, ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдсан нь ҮАГ-аас хийсэн шалгалтын тайланд тод тодорхой зурайж байна. Харин “Буудай” хорооллоосоо ажиллагсдадаа байр шахсан эсэхийг дурдсан баримт одоогоор олон нийтэд ил болоогүй байгаа юм.

Төсөвт төвлөрөх ёстой байсан мөнгө Ж.Энхбаярын Дархан луу хийсэн их нүүдлийн улмаас замаасаа байрны урьдчилгаа болж хазайсныг ҮАГ-ын тайланд “Зөрчил” хэмээн тэмдэглэжээ. Гэсэн ч одоогийн байдлаар энэ зөрчлийн хариуцлагыг хэн нэгэн нэхээгүй, цаасан дээр хадгалагдсаар байна.

Тойргоо усалж, хувийн бизнесээ дэмжихийн төлөө Монгол Улсын нэг том салбарыг нүүлгэж самарсан Ж.Энхбаяр төсөвт учруулсан хохирол, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдэд учруулсан явдал чирэгдэлдээ өнөөг хүртэл хариуцлага огт хүлээсэнгүй.  Харин ч Тэргүүн шадар сайд болтлоо дэвшиж, улам шагнуулж явна. Баян айлын эрх хүү шиг аашилсан Ж.Энхбаярыг монголчууд ахин ямар зардлаар эрхлүүлэх дутуу болоод Тэргүүн шадар болгосныг та бид таашгүй.

0/1000