ЭМДЕГ-аас эрүүл мэндийн даатгалд хамрагдагсдын статистик мэдээллийг өглөө. 2025 оны 11 сарын байдлаар 0-18 насны 1,328,718 хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлсөн байна.
Эдгээр иргэд дээрх хугацаанд:
191,6 тэрбум төгрөгийг ЭМДС-д төвлөрүүлсэн ба 254 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна.
Мөн тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй 559,608 иргэний ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлсөн ба ЭМД-ын санд 79,6 тэрбум төгрөг төвлөрүүлж, 547,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.


