horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Биржийн бус зах зээлийн арилжааны платформ блокчэйн технологид бүрэн шилжлээ

post-img

СЗХ-ны Сэндбоксын зөвлөл өчигдөр хуралдаж, “Дижитал кредит” ХХК-ийн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зуучлалын үйлчилгээг сэндбоксын орчинд нэг жилийн хугацаанд туршихыг зөвшөөрөв. Мөн “Фанд Ми бирж”, “Зээл Эм Эн платформ ББСБ” ХХК-ийн сэндбоксын орчноос шилжих төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж гаргалаа.

“Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын биржийн бус зах зээл дэх блокчэйн арилжааны систем сэндбоксын хугацаанд амжилттай туршигдаж, сэндбоксын орчноос гарлаа. Уг туршилтын үр дүнд биржийн бус зах зээлийн арилжааны платформ блокчэйн технологид бүрэн шилжиж, ажлын өдрүүдэд /даваа-баасан/ хоногийн 24 цаг тасралтгүй арилжаа хийх боломж бүрдсэн. Үүний зэрэгцээ арилжааны төлбөр тооцооны дундаж хугацаа 45 секунд болж буурч, хоёрдогч зах зээлийн идэвх 6.4 дахин нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан. 

Мөн “Фандиа” ХХК-ийн хамтын санхүүжилтийн үйлчилгээний платформ сэндбоксын орчинд амжилттай туршигдаж, зохицуулалтын орчноос гарлаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор “Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журам” батлагдсанаар уг үйл ажиллагааны зохицуулалтын орчин бүрдсэн.

Сэндбокс зохицуулалтын орчин нь технологид суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал нөхцөлд туршиж, амжилттай туршигдсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогт нийцсэн зохицуулалтыг бий болгох зорилготой. Энэхүү зохицуулалтыг Монгол Улсад 2021 оноос хэрэгжүүлж байна.

0/1000