Манай улсад ганцхан хоногийн зайтай 3 удаа газар шилгээлээ. Булган аймгийн Орхон сумын нутагт өчигдөр /2025.12.24/ орой 18:38:02 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөллөө. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.82 103.58-т уг чичирхийлэл үүссэн гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд:
- Булган аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 3 км
- Булган аймгийн Орхон сумын төвөөс хойд зүгт 21 км
- Булган аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 27 км
Үүний өмнө Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 2025.12.23-ны 16:42:16 цагт газар 4.5 магнитудын хүчтэй хөдөлсөн бол 3 цагийн дараа Баян-Өндөр сумын нутагт 19:39:28 цагт газар 3.6 магнитудын хүчтэй чичирхийлсэн юм.

