Батлан хамгаалах яамны монгол цэргийн түүхийн олимпиадыг энэ сарын 23-ны өдөр улс орон даяар зохион байгууллаа. Энэ олимпиад нь сурагчдын эх орондоо хайртай байх, эх оронч үзэл санаа, гадаад орчинд эх орноо төлөөлөн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түүх, цэргийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, нийгэмд манлайлагч, хүмүүжил төлөвшил бүхий иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.
Монгол цэргийн түүхийн олимпиадын нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг сурагчид энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын ордны их танхимд зохион байгуулагдах улсын олимпиадад оролцох юм.

