Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байна. Энэхүү өдрийг ардын хувьсгал ялсны дараа Богд хаант ардын засгийн газраас Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч хэмээн зарлан тунхаглаж, 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайн ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж, хөгжсөн түүхтэй.
Монголын нийт уурхайчдадаа Уурхайчдын баярын мэнд дэвшүүлье.


