Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагон хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байгаа талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-аас мэдээллээ. Тодруулбал,
- Унтлагын вагоноор 20%
- Тасалгааны вагоноор 30% хямдралтай үйлчлүүлэх юм.
Мөн тасалбараа бичүүлэхдээ хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй гэсэн үнэмлэх болон бичиг баримтаа Билетийн касс дээр авч очсоноор хөнгөлөлтэй үнээр авах боломжтой.


