horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Улаанбурхны халдвар авсан иргэдээс биеийн байдал нь хүнд 4 хүн байна

post-img

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 24, гэрийн хяналтад 25 иргэн байна. Үүнээс ХӨСҮТ-д 12 иргэн эмчлүүлж байгаа бол орон нутагт 12 иргэн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн 7 нь биеийн байдал нь дунд, 4 нь хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой юм. Иймд вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх шаардлагатай байгааг санууллаа. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг анхаарууллаа.

0/1000