horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2 удаа хулгай хийгээд, 2 жил хорих ял авлаа

post-img

Б.Х 2024 оны 10-р сард Ховд аймгийн Жаргалант суманд иргэн О-н хүү Т-тэй хамт О-гийн гэрт түр амьдарчээ. Тэр энэ хугацаандаа уг айлын гэрээс нь 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакрат нууцаар авсан байна. Б.Х мөн 2024 оны 11-р сард иргэн Г-н гэрт нууцаар нэвтэрч, “Калибрь” бууны 7 хайрцагтай 350 ширхэг сум хулгайлжээ.

Энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд, Б.Х-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 394 мянган төгрөг гаргуулж, хохирогч О-д олгуулахаар шийдвэрлэжээ. Харин хохирогч Г бууны сумны талаар хохирол нэхэмжлэхгүй гэдгээ цагдаа, шүүхэд илэрхийлсэн байна.

Гэвч Б.Х уг ялыг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Тус шүүх түүний хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Гэсэн ч Х.Б УДШ-д ханджээ. УДШ эл хэргийг 2025.12.24-нд хянаад Б.Х 2 удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаарх дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцсэн, харин шүүх хоёр зүйл ангиар тус тусад нь гэм буруутайд тооцож дүгнэхдээ хуулийн талаас алдаатай дүгнэлт хийсэн гэж дүгнэн, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулжээ. Гэхдээ Х.Б-гийн ялаа хөнгөрүүлэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

0/1000