БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг (KDCA)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Миракл төсөл”-ийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нян судлалын лабораторид шинэ үеийн генийн дараалал тогтоох (NGS) тоног төхөөрөмж нийлүүлжээ. Уг төхөөрөмжийг суурилуулахын өмнө энэ оны 9 дүгээр сард ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийн ажилтнуудыг БНСУ-д аваачин, NGS-ийг хэрхэн ашиглах талаарх сургалтад хамруулжээ.
Үүний дараа 12-р сард уг тоног төхөөрөмжийг суурилуулж, 12 дугаар сарын 22-24-нд ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийн байранд бодитоор тоног төхөөрөмжөө ашиглах дадлага хийсэн байна. Ирэх 2026 оны эхний хагаст тэднийг давтан сургах аж.

