horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Хоккейн тэмцээнээс “Чингэлтэй бродерс” баг хүрэл медаль хүртлээ

post-img

БНХАУ-ын Манжуур хотноо шайбтай хоккейн тэмцээн энэ оны сүүлийн шилдгүүдээ тодруулав. Чингэлтэй дүүргийн Ж.Хуяг ахлагчтай “Чингэлтэй бродерс” баг тус тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Уг тэмцээнд ОХУ-ын Чита хотын хоккейн шигшээ баг, Приаргунскийн хоккейн баг, Забайкаль мужийн хоккейн баг, БНХАУ-ын Чичихар хотын Харбин мужийн баг, Манжуур хотын шигшээ баг, Хөлөнбуйр хотын шигшээ баг өрсөлдөв. Тэднээс ОХУ-ын “Забайкаль” хоккейн баг түрүүлж, Чита хотын баг хоёрдугаар байрт шалгарчээ.

Энэ үеэр Забайкаль хотын захирагч тус тэмцээнд хүрэл медалийн эзэн болсон “Чингэлтэй бродерс” багийн хамт олонд ирэх 2026 оны тавдугаар сард болох Забайкаль мужийн нэрэмжит тэмцээнд оролцох урилгыг гардуулсан юм.

0/1000