Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудалтай холбоотойгоор мэдээлэл /2025.12.25/ хийлээ. Энэ үеэр АҮЭБЯ-ны Газрын тос бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч. Хишигдалай Засгийн газраас гаргасан шатахууны онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Тодруулбал,
“Онцгой албан татварыг тэглэснээр шатахууны үнэ тогтвортой байхаас илүүтэй иргэдэд учирч байгаа үнийн дарамтыг буруулж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл онцгой албан татвар авснаар шатахууны үнэ тонн тутамдаа 200 төгрөгөөр нэмэгддэг байсан бол дахиж үнэ нэмэгдэхгүй гэсэн үг юм. Түүнчлэн ААН-үүд илүү их ашигтай ажиллаад, орлого олоод байгаа гэсэн үг биш” гэлээ.


