Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт үүсмэл ордын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Байгалийн баялаг монголчуудад наалддаггүй байсан. Ийнхүү 20-иод жилийн дараа бодит боломж нээгдсэнийг мэдэгдье. Ямар ч байсан эхний ээлжид үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Ачит-Ихт” ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших шийдэлд хүрээд байна.
“Эрдэнэт үйлдвэр” компани Эрдэнэтийн ордын нөөц ямар байх талаар мэдээлэл өгсөн. Хамгийн багадаа 15-25 жилийн нөөцтэй байлгах үүргийг төр хүлээж байгаа. Ажлын хэсэг цаашид энэ хувийг аль болох 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана. Энэ 7 хоногт үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудтай хэлэлцээр хийнэ. Ингэхдээ хүч түрэх биш хувийн хэвшлээ хүндэтгэж, ойлголцох, тохиролцох зарчмыг илүү барьж ажиллана” гэлээ.

