Чихрийн шижингийн 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжигч сенсор төхөөрөмжтэй болгох хүсэлтийг эцэг эхчүүдийн зүгээс Эрүүл мэндийн яаманд гаргажээ. Хүсэлтийг шийдвэрлэж ЭХЭМҮТ-д чихрийн шижингийн 1-р хэв шинжтэй хүүхдийн сахарыг тасралтгүй хэмжих төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Эдгээр төхөөрөмжийг чихрийн шижингээр оношлогдсон хүүхдүүдэд тарааж өгөх юм.


