Намрын чуулганы сүүлийн өдрүүд үргэлжилж байгаа ч чуулганы хуралдааны ирц хангалтгүй хэвээр байна. Хэдийгээр парламентын гишүүдийн тоо 126 болсон хэдий ч 50 гаруй гишүүний ирцтэйгээр олон чухал хуулийн төслүүд батлагдсаар байгаа юм. Тодруулбал пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан 96 гишүүний ирцтэйгээр тэмдэглэгдсэн ч хуулийн төслийн хэлэлцүүлэг 50 хүрэхгүй гишүүний ирцтэйгээр үргэлжилсээр байна. Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас чөлөөлөгдсөн гишүүдийн 29 байгаа бөгөөд ихэнх нь чөлөөтэй гэсэн шалгаанаар бүртгүүлжээ. Үүний 21 нь чөлөөтэй байгаа юм. Харин үлдсэн 8 гишүүн нь томилолтод яваад чуулганы хуралдаанд оролцоогүй гэнэ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгЧуулганы ирц хангалтгүй ч чухал хуулийн төслүүдийг “машиндсаар” байна
- 2025/12/26
- •
- 23 цаг 14 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
