horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа

post-img

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн уг сургууль нь 74×35.4 метр хэмжээтэй, зоорийн давхаргүй гурван давхар, нийт 6,109.3 м.кв талбай бүхий барилга юм. Сургуулийн барилга 25 хичээлийн танхим, номын сан, лабораторийн танхимууд, спорт заал, урлагийн заал, багш нарын өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнөөс бүрджээ. Сургалтын орчныг илүү таатай, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхийн тулд агаар сэлгэлт, байгалийн гэрэл сайн тусахаар дотор заслыг шийдэж өгсөн.

Гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Уг бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг “Алтайн бумбат” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллалаа.

0/1000