horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цор ганцаар харанхуй байсан Алтай сум Хятадаас цахилгаан авч эхэллээ

post-img
Монгол Улсын хэмжээнд цор ганцаар цахилгаангүй байсан Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025.12.25-ны 13:36 цагт “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК холболоо.

Монгол Улсын хэмжээнд цор ганцаар цахилгаангүй байсан Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025.12.25-ны 13:36 цагт “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК холболоо. Үүгээр тус сум 24 цаг байнгын, тасралтгүй, найдвартай цахилгаантай болов. Улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгөөр Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урт, 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц байгуулан, 2024 онд байнгын ашиглалтад оруулжээ. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл цахилгаан дамжуулах агаарын 35 кВ-ын 1.5 км шугамыг 2025 онд татаж, БНХАУ-ын төрийн өмчит “Хами-Энержи групп” ХХК-ийн цахилгаан дамжуулах шугамтай холболоо. Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Боомтын захиргааны алба хоорондын 2025.12.09-ний өдрийн ажлын хэсгийн хуралд Эрчим хүчний яам, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн төлөөллийг оролцуулж, Монгол Улсын “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон БНХАУ-ын “Хами-Энержи групп” ХХК-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хил дамнуулан холбож, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хэлэлцэхээр харилцан тохиролцоонд хүрсэн байна.

0/1000