horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Даатгалын компаниуд бүх төрлийн баталгаа гаргадаг боллоо

post-img

УИХ 2022 онд Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар даатгалын компаниуд худалдан авах ажиллагаа, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх, даатгалын салбарт шинээр нэвтэрсэн даатгагчийн баталгаа гэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмыг баталжээ.

Үүний дагуу СЗХ даатгалын салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлага, олон улсын судалгаа, шинжилгээнд үндэслэн, даатгалын компаниудын гаргах баталгааны хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр холбогдох шийдвэр гаргалаа. Ингэснээр дотоодын даатгалын компаниудын гаргах баталгааны дээд хэмжээ 4 дахин нэмэгдэж, давхар даатгалын оролцоотойгоор бүх төрлийн баталгаа гаргах боломжтой боллоо.

0/1000