Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, давхардсан бүтэц, зардлыг бууруулах бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудыг нэгтгэн, нэгдсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Энэхүү бодлогын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулав. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг нэгтгэн, нэг байгууллага болгохоор тус хороо шийдвэрлэлээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
