Огторгуйн уудам дахь оддын Дөрвөн бясгал ордын зүүн хойно оддын сарнимал бөөгнөрөл бий. Дэлхийгээс секундэд 17.7 километрийн хурдтайгаар холдож буй, 2600 гэрлийн жилийн алсад орших энэхүү бөөгнөрлийг NGC 2264 (New General Catalogue) гэж оддын Шинэ ерөнхий ангилалд бүртгэжээ.
Гурвалжин хэлбэртэй шинэ залуу оддын уг сарнимал бөөгнөрөл яг Шинэ жилийн баярын сүлд мод шиг харагддаг. Энэ бөөгнөрөл 40 орчим одтой. Оддын бөөгнөрлийн тод цайвар цэнхэр хувьсах од нь манай Нарнаас дор хаяж 8000 дахин гэрэлтэцтэй, энгийн нүдээр харж болох S MON (15 Monocerotis) тэмдэглэгээтэй, гол гишүүн од болж оршдог. Үүний дэргэдэх үслэг эд мэт хэсгийг бүрдүүлэгч мананцрыг одон орончид Үнэгний сор гэж нэрлэжээ. Үүний оройд ND 47887 тэмдэглэгээтэй од бий. Энэ одны ойролцоо Конус мананцар орших ч энгийн нүдэндээр ялгаж харахад хэцүү. Гадна талаар нь 8-9 магнитуд буюу од хэмжигдэхүүнтэй хэд хэдэн одод байрладаг. Шинээр үүсэж буй нярай одод нь зургийн голд ягаан улаан өнгөтэй толбо мэт харагдаж байгаа. Одод дугуйн хигээс эсвэл цасан ширхгийн хээтэй төстэй бүтэцтэй шугаман байгууламжийн дагуу тогтмол зайтай үүссэн бололтой. Тиймээс одон орончид үүнийг Цасан ширхэг оддын бөөгнөрөл гэж нэрлэдэг. NGC 2264-ийн муж нь одод хоорондын устөрөгчийн хий, тоосны жижиг үртэстэй холилдсон үүлэнцрийг агуулж байдаг. Устөрөгчийн ихэнх устөрөгчийн атомын цөм нэг протон, нэг электрон гэсэн хавсарсан саармаг төлөв байдалтай байна гэсэн үг. Үүнийг “HI cloud” муж гэдэг.
S MON зэрэг халуун тод оддын ойролцоох муж (бүс нутаг)-т, халуун одны хэт ягаан туяа нь ихэнх нь устөрөгчийн атомаас электронуудыг нь өдөөж байдаг. Энэ үйл явцыг ионжих гэдэг. Чөлөөт электронууд нь цөмтэй дахин нэгдэхдээ гэрлийн эрчим ялгаруулна. Тэгэхээр энэ хавийн оддын хэт ягаан туяа нь устөрөгчийн атомын гэрэл ажээ. Үүний үр дүн нь гялалзсан мананцар бий болжээ.
Шинэ жилийн сүлд мод гэх оддын сарнимал бөөгнөрлийн одод эргэн тойронд дахь үүлний цогцолбороос саяхан үүссэн гэж үздэг. Харанхуй буюу харагддаггүй үүлсийн хий нь гэрэлтэхгүй, нягтрал нь хангалттай өндөр байдаг тул хийтэй холилдсон тоосны хэсгүүд, оддын гэрлийг их хэмжээгээр шингээж чаддаг.
Нийтлэл дээрх зургийг NASA Spitzer Space Telescope, Spitzer’s Infrared Array Camera
Multiband Imaging Photometer төхөөрөмжүүдийн өгөгдөл дээр боловсруулан, бүтээжээ.

