horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Энхбаяр: Бүртгэлгүй 800 гаруй журмын 350-ыг нь Засгийн газар баталсан

post-img

Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасныг Б.Энхбаяр сайд өчигдөр УИХ-д танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-2 долоо хоногийн өмнө Засгийн газраас 1000 журам цэгцлэх шийдвэрийг гаргасан. Одоогоор 3500 орчим журам байгаа. Үүнээс бүртгэлгүй 800 гаруй журам байна. Тэр 800 гаруй журмынх нь 350 нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан байдаг.

Монгол Улсын нийтдээ 400 гаруй хуулийн 350-д нь 2420 журам гаргана гэдэг, ийм эрх олгосон заалт тусгасан байх жишээтэй. Энэ асуудлыг бид хамтраад цэвэрлэх шаардлагатай.

0/1000