Засгийн газраас гаргасан чиглэлийн хүрээнд ЭМДҮЗ хуралдаж, ЭМДС-гийн 2025 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт оруулах болон цаг үеийн шаардлагатай зохицуулалтыг тусгаж баталжээ. Ингэхдээ тус хурлаар хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг квотоор хязгаарлахгүй байхаар шийдвэрлэж, эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс 8 тэрбум төгрөгийг он дуустал хүүхдэд зарцуулахаар болжээ.
Уг 8 тэрбум төгрөгийг 2025 оныг дуустал архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээж буй 1250 орчим хүүхдийн мэс засал, 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээнд зарцуулахаар шийдвэрлээд байна.

