horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Өвлийн паралимпын наадамд 3 тамирчин оролцоно

post-img

“Милан-Кортина” өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох нь. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр болжээ.

Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцох монгол цаначин болох юм. Ц.Дашдорж паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Харин А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох Монголын анхны эмэгтэй тамирчин болох аж. Түүний хувьд энэ онд Япон улсад болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэн билээ.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар юм. Тэрбээр “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.

0/1000