Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 149 медаль хүртжээ. Тухайлбал,
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл медаль, залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв.
- Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг алт, долоон мөнгө, 14 хүрэл медаль, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль, Их дуулгаас долоон алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль, Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, эрх олгох болон олон улсын тэмцээнээс 12 алт, 15 нь мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн байна. Нийт хүртсэн 149 медалийн 36 нь алт, 43 нь мөнгө, 70 нь хүрэл медаль байна гэж БТСУХ-оос мэдээллээ.


