horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 21 үйлдлийг таслан зогсоов

post-img

Гаалийн байгууллага энэ онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай чиг үүргийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 21 удаагийн үйлдлийг таслан зогсоосон байна.

Дээрх 21 удаагийн үйлдэлд холбогдох 9 төрлийн нийт 2732.11 грамм, 489.5 мл бодисыг хураан авч, харьяаллын дагуу тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Энэ нь өмнөх оноос 50 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ГЕГ-аас мэдээллээ.

0/1000