horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Ч.Хишигдалай: Нэгдүгээр сарын эхний 10 хоногт шатахуун нөөцлөх төлөвлөгөөтэй байна

post-img

АҮЭБЯ-ны Газрын тос бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, “ОХУ-аас манай улсад сард 60,000 тонн АИ-92 автобензинийг нийлүүлэх боломжтой. Гэтэл бидний хэрэглээ 80,000 тонн болчихсон. Илүү 20,000 тонн бензинийг Евро-5 стандартын 92 автобензин авч нийлүүлж байна. Тиймээс хэрэглэгчдэд сонголт бий болгох зорилгоор бусад автобензинийг нийлүүлж байна.

Нэг сарын хугацаанд бид,

  • 60,000 орчим тонн АИ-92 автобензин
  • 20,000 орчим тонн Евро-5 стандартын автобензин
  • 3,000 тонн АИ-95 автобензин хэрэглэж байна.

Түүнчлэн жил бүрийн нэгдүгээр сард АИ-92 автобензиний хэрэглээ буурдаг. Тиймээс нэгдүгээр сарын эхний 10 хоногт тодорхой хэмжээний нөөцтэй болно гэж төлөвлөж байна” гэсэн юм.

0/1000