horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх Түр хороог татан буулгалаа

post-img

УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хороог татан буугдсанд тооцcон талаар мэдээлэл хийлээ.

О.Бат-Найрамдал УИХ-ын гишүүн

“Хянан шалгах түр хороо байгуулагдаад 17 дахь жил дээрээ татан буугдаж байна. Бидний зүгээс тайлан санал дүгнэлтээ УИХ-д танилцуулсан. УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал хураалгаж гарын үсэг зурсан гишүүд бий. Үүнээс хэд хэдэн санал УИХ-ын тогтоолд тусгасан.  Энэхүү тогтоолыг баталсны дараа хэрэгжилтийг хангахад бид дуу хоолойгоо хүргэсээр байх болно. Энэ хугацаанд бид олон нийтэд ил тод мэдээллээр хангах гэж хичээлээ. Цаашид Оюутолгойн бүлэг ордтой холбоотой асуудал, ашиглалт, үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахын төлөө хяналт тавьж ажиллана.  Сонсгол дээр бүгдээрээ буруугүй мэт ярьсан. Бүгдээрээ буруугүй бол яагаад өнөөдрийн энэ нөхцөлд хүрэв” гэлээ.

Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн

“Тухайн үеийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн  хэн нь үнэн , худал ярьсныг тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай.  Бид хариуцлага хүүлэлгэхийн төлөө цаашид ч ажиллана. С.Баярцогтын номноос ч зузаан номтой болно” гэв.

Э.Болормаа УИХ-ын гишүүн

“Өнөөдөр  тогтоол батлагдсанаар Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай байгуулах гэрээ маш тодорхой боллоо. Монголын талд ногдох хөрөнгө оруулалтыг 53 хувиас доошгүй байлгах хэрэгтэй”гэв.

С.Зулпхар УИХ-ын гишүүн

“Өнөөдөр батлагдсан УИХ-ын тогтоолд хариуцлагын талаар тодорхой тусгасан. Засгийн газраас тогтоолын нийт заалтуудыг 2026 оны намрын чуулганаас өмнө хэрэгжүүлэх даалгаврыг өгсөн. Өнгөрсөн хугацаанд хянан шалгах түр хороог байгуулсны үр дүн гарсан. Талуудын хувьд эрх тэгш, харилцан адилгүй байх зарчим алдахгүй байх нь чухал. “Онтрэ”-гийн эзэмшдэг хоёр лиценз бий. Шаардлагатай гэвэл үүнийг цуцлах эрх нь Засгийн газарт байгаа”хэмээв.

0/1000