horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна

post-img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урилаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-д заасан Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний үүргийг хүлээж, тодорхой хугацааны дараа төрийн байгууллагад шилжүүлэн өгнө. Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолд заасны дагуу урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Энэхүү урилгын хүрээнд оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчид төслийн баримт бичгийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК Төрийн банкны MN110034106030090556 тоот дансанд төслийн баримт бичгийн төлбөр болох 5,000 (таван мянга) ам.долларыг төлсөн баримтыг үндэслэн олгох юм.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оролцуулна.

0/1000