horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Завхан аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрчээ

post-img

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Аймгийн онцгой комиссын хурлын мэдээллээр Завхан аймгийн дүнгээр нийт бэлтгэх өвс тэжээлийн 82.6 хувийг бэлтгэсэн. Нийт мал сүргийн 23 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж зудын эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэхайрхан, Тэс, Баянтэс, Ургамал, Завханмандал, Дөрвөлжин суманд өвөлжилт хүндэрч эхэлсэн.  Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Хэнтий зэрэг 5 аймгийн 15 сумын нутагт Завхан аймгийн 4 сумын 64 өрхийн 25.2 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа аж.  Цаашид багсармал болон бүрэн найрлагат уурагт тэжээлийг орон нутагтаа нийлүүлж, импортын тэжээлийг орлох, тэжээлийн үнийг бууруулах дотоод нөөц боломжоо ашиглаж байгаль цаг уурын эрсдэлийг бууруулах, отор нүүдлийн тоог бууруулахаар төлөвлөжээ.

0/1000