horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Австри улсад ажиллаж амьдарч байгаа иргэд 2 улсад давхар даатгал төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ

post-img

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ. Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ.

Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр Бүгд найрамдах Австри улсад Монгол Улсын 2668 иргэн оршин сууж байгаагаас 1696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад Бүгд Найрамдах Австри Улсын 30 иргэн оршин сууж буй гэсэн мэдээлэл байна. Уг хэлэлцээрийн үр дүнд иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0/1000