horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Нарны панелаар үйлдвэрлэсэн эрчим хүчээ иргэд төвийн сүлжээнд борлуулах боломж бүрдэнэ

post-img

Өнөөдөр УИХ-ын чуулганаар сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэсэн иргэд аж ахуйн нэгж улсад илүүдэл эрчим хүчээ борлуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өглөө. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх нь нээлттэй ч техникийн нөхцөл хангах, төвийн сүлжээнд нарны панелаа холбох ажил хүндрэлтэй явж иржээ. Тиймээс иргэдэд төвөг чирэгдэл нэмдэг техникийн нөхцөл авах шалгуурыг өөрчилж, 20 панел хүртэлх тоног төхөөрөмжийг техникийн нөхцөлгүйгээр холбохоор шийдсэн байна. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүч буюу нарны панелаар эрчим хүч цуглуулах тоног төхөөрөмж харьцангуй үнэтэй байгаа юм. Цаашид иргэд илүүдэл эрчим хүчээ борлуулах боломжийг бүрдүүлснээр хэрэглэгчид нэмэгдэж тоног төхөөрөмжийн зардал буурах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Төслийг санаачлагч гишүүдийн мэдээлж байгаагаар эрчим хүчний салбарт удаан ажилласан туршлагатай хүн л хувьдаа нарны панелаа төвийн сүлжээнд холбуулах хүсэлт гаргаад 6 сар болж байгаа жишиг бий гэнэ.

0/1000