horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг өгч эхэллээ

post-img

2025-2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аян өнөөдрөөс орон даяар эхэллээ. Тус бэлдмэл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр төрлийн төрлийн аминдэм, 5 төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлог юм. 2025 оны эхний 11 сарын байдлаар 49,163 эмэгтэйг жирэмсний хяналтад хамруулаад байна. Жирэмсний хяналтын явцдаа нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 28.9 хувь нь “олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл” хэрэглэх талаар зөвлөгөө авсан үр дүн гарсан. Энэ нь олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, түүний талаарх мэдээлэл жирэмсэн эхчүүдийн дунд хангалтгүй байгааг харуулж байгаа хэмээн үзжээ.

Жирэмсний эхний 3 сартай эмэгтэйчүүдийн 7.5 хувь цус багадалттай байгаа бол жирэмслэлтийн дунд үедээ цус багадалт 21.5 хувьд хүрч сүүлийн гурван сард 28.4 хувь болж нэмэгддэг байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын голч хэмжээ 76.4 мкг/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага байна. Энэ нь иод дуталд өртөх өндөр эрсдэлтэй, төрөлхийн иодын дуталтай хүүхэд төрүүлэх магадлалтайг харуулж байна. Мөн дөнгөж төрсөн хүүхэд эхээсээ 6 сар хүртэл төмрийн нөөцөө авах ёстой байдаг бол цус багадалттай ээжээс төрсөн хүүхэд энэ нөөцийг төрөхдөө авч чаддаггүй.

Жирэмсэн эмэгтэй бичил тэжээлийн дуталгүй байх нь бага жинтэй төрөх эрсдэлийг 12 хувь, дутуу төрөх эрсдэлийг 8 хувь, амьгүй төрөлтийг 8 хувь, цус багадалт, нярайн эндэгдлийг 29 хувь хүртэл бууруулдаг байна. Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг өдөр бүр нэг шахмалаар төрөх хүртэл, хооллох үеэр эсвэл хоолны дараа ус болон жимсний шүүсээр даруулж, залгиж ууна.

0/1000