horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Х.Нямбаатар, Г.Занданшатар 2 таксинд явна

post-img

Х.Нямбаатар таксинд явахаар эргэлтгүй шийджээ. Г.Занданшатар замаас нь ханьссан уу, анхнаасаа хамтарсан уу, ямартай ч одоо тэд хамтдаа таксинд явахаар болжээ. Нэгэн таксины бизнес эрхлэгчтэй Төв цэнгэлдэх хүрээлэнд харьцаж буй харьцаа, хандлагаас нь энэ нь тодорхой боллоо. Улстөрдчийн увайгүй зан ийм л хогийн.

Улаанбаатар хотын зам дээр машин багтахаа байлаа гээд жилийн өмнө тээврийн хэрэгслийн дугаарыг хүссэнд нь олгохыг Х.Нямбаатарын дохиогоор нийслэлийн ИТХ зогсоосон. Улаанбаатарт дээд тал нь 730 мянган машин байлгахаар нийслэлийн ИТХ хязгаарлаж, 2024.11.08-наас эхлэн машинд дугаар олгохыг зогсоосон. Гэтэл 2023 онд жилдээ 50-60 мянган машин гадаадаас оруулж ирдэг байсан ченжүүд 2024 оны эхний 10 сард хилээр суудлын 128 мянган оруулж ирснээр  2024.10.22 гэхэд Улаанбаатарт 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болсон байв. Дээд хязгаар гэж тогтоосон тооноос нь 55 мянгаар хэтэрсэн байлаа. Түүнээс хойш хилээр оруулж ирсэн машины тоо нэмэгдсээр 2025.11.28-ны байдлаар Х.Нямбаатарын өөрийнх нь мэдээллээр Улаанбаатар хотод бүртгэлтэй машины тоо 804 мянга болжээ. Дугаар олгохгүй гэсэн ч яаж ийгээд аваад байгааг үүнээс харж болно.

Одоо үүн дээр Х.Нямбаатар, А.Баяр, Д.Бадарсан нар 1000 машин оруулж ирэн, 1000 дугаар олгож, Улаанбаатар хотод таксинд явуулан, “Хотын автобусанд суугаарай” гэсэн уриалгынхаа эсрэг ажил хийх гэж байна. Такси бол автобус биш. Нийтийн тээвэр нэртэй ч голдуу ганц хүн сууж явдаг унаа. Зорчигчдыг лаазалсан загас шиг чихдэг автобустай адилгүй. Дугаарын хязгаарлалттай үедээ аргагүйн эрхэнд явгарсан хүмүүсийг автобусанд биш, таксинд суух боломжийг л тэд нэмэгдүүлж байна.

“Хотын автобусанд суугаарай” гэсэн уриалгынхаа эсрэг ажил хийх гэж байна

Улаанбаатар хот такситай байж үзээгүй биш, ямар. 2013 онд 13, 2015 онд 17 компани таксины үйлчилгээ эрхэлж байсан бол одоо 5 компани таксигаар үйлчилж байна. Золбин шар, нисдэг таваг, өлөн саарал гэх мэт янз бүрийн нэр хочтой таксинууд байлаа. Одоо тэд бүгд хувийн машин болсон.

Жолооч олдохгүй болохоор нь таксины компаниуд оруулж ирсэн машинаа хувь хүнд гэрээгээр өгч, 3-5 жилийн дараа хувьд нь шилжүүлээд өгчихсөн. Тэр шар, улбар шар, саарал таксинууд ийм маягаар зам дээр түгжрэх суудлын машины тоог нэмсэн юм. Одоо ч Х.Нямбаатарын оруулж ирэх 1000 такси 6 жилийн дараа хувь хүний нэр дээр шилжиж, түгжрэлийн түгжээ болно.

Такси бол төрийн, хотын хошуу дүрэх бизнес биш. Тэр тусмаа татвар төлөгчдийн, газрын доорх баялгийн мөнгөөр санхүүжүүлэх бизнес бүүр ч биш. Төр стандартаа тогтоож, түүнийгээ шаардахад л болно. Бусдыг нь хувийнхан хийх ёстой. Хийж ч байгаа. Гэтэл үүнд Х.Нямбаатар, А.Баяр, Д.Бадарсан нар хошуу, хуруугаа дүрж, татвар төлөгчдийн 20 тэрбум төгрөгийг аваачиж өгч, Г.Занданшатар түүнийг нь дэмжиж байгаа нь яавч сайны шинж биш. Улаанбаатарын дугаартай машинтай болох гэсэн 1000 хүнийг татвар төлөгч бидний мөнгөөр тэжээх нь.

Х.Нямбаатар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, суудлын машинд Улаанбаатарын дугаар олгохыг зогсоож байгаад, таксины бизнесээ эхлүүлж байна

Нэг хэсэг цэцэглэж байсан таксины бизнес одоо хумигдсан нь жолооч олдохгүй болсонтой холбоотой. Түүнээс мөнгөгүйдээ энэ бизнесээс хүмүүс холдсон юм биш. Үүнийг мэдсэн Х.Нямбаатар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, суудлын машинд Улаанбаатарын дугаар олгохыг зогсоож байгаад, таксины бизнесээ эхлүүлж байна. Таксины үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг тендерээр шалгаруулна гэж байгаа ч тэр компани нь аль хэдийнэ тодорчихсон, тохироогоо хийчихсэн байгаа гэдэгт эргэлзэх юм алга.

Замын түгжрэл бууруулах нэрийдлээр Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн дугаар олгох үйлчилгээг 2024.11.08-нд Замын хөдөлгөөний удирдлагын төвд Х.Нямбаатар шилжүүлж авсан. Үүний учир нь өнөөдөр тайлагдаж байна. Тэр түгжрэл бууруулах гэсэндээ бус, түрийвчээ түнтийлгэх гэсэндээ дугаар олгохыг хязгаарлаж, дугаар олгох эрхийг өөрийн харьяалалд шилжүүлж авчээ. Уг нь тэр үнэхээр л түгжрэл багасгах гэсэн бол ийм юм хийхийн оронд метро барих ажилдаа хамаг хүчээ дайчлах байсан юм.

“Улаанбаатар хот 2023 онд метрогоо ашиглалтад оруулсан бол яг болох байлаа. Бүүр оройтлоо гэхэд 2026 онд метрогоо нээвэл тохиромжтой” гэж Балба улсын Трибхуван их сургуулийн Инженерийн сургуулийн профессор Сурьяа Раж Ачарья 2024 оны 12-р сард “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт суурилсан хөгжил” үндэсний семенарын үеэр онцолсон юм. Сурьяа Раж Ачарья 2007 онд өөр нэгэн эрдэмтэнтэй хамтран, Дэлхийн 46 хотын өгөгдөлд тулгуурлан “Орлого ба хүн амын нормчилсон индекс” боловсруулжээ. Тухайн улсын орлого, 1 хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ, хотын хүн амын тоонд тулгуурлан гаргадаг уг аргачлалаар аливаа хотын индекс 0.73-1.27 байвал метро ашиглахад тохиромжтой гэж үздэг ажээ.

Монголын нийслэлийг засаг даргын заяа хаясан бололтой

Уг аргачлалаар Улаанбаатар хотын индексийг 2023 онд тооцоход 0.86 гарсан байна. Цаг хугацаа өнгөрч, монголчуудын орлого сайжран, 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нэмэгдэн, хотын хүн ам олшрохын хэрээр дээрх индекс нэмэгдэнэ. Тэгж ч байгаа. Нэгэнт бид оройтон хөдөлж байгаа бол ширүүхэн дайрах шаардлагатай.

Гэтэл нийслэлийн ЗДТГ метро байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг сая л боловсруулж дуусаад, 2025.12.24-нд тендер зарлалаа. Ядах нь ээ, уг тендер нь дотроо 2 багцтай. Саяных бол “Багц I”-ийн тендер. “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлана. Ийм л удаан байгаа юм.

Гэтэл хотын иргэдийн 27% нь автобусаар, 8% нь таксигаар зорчдог. Автобусанд суудаг хүнийхээ тоог нэмэх, метрогоо хурдан барихад санаа тавихын оронд Х.Нямбаатар татварын мөнгөөр таксины бизнес эрхлэх гээд завгүй явна. Монголын нийслэлийг засаг даргын заяа хаясан бололтой. Ямар ч дарга ирсэн, бүгд л ямар нэг бизнес хийх, мөнгө идэхээ бодох юм.

0/1000